СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-18

Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль, цол гардууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл үр бүтээл гарган ажилассан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль болон цол гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.03.18/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдлаа.

“Цэргийн гавъяаны одон”-гоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Насанжаргалын Сумъяа,

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган албаны ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Улаанбаатарын Жамбацэрэн,

“Хурандаа” цолоор Дотоодын цэргийн Багануур дүүрэг дэх тусгай салааны захирагч Доржюндэнгийн Загдрагчаа,

“Цэргийн хүндэт медаль”-иар 23 алба хаагч тус тус шагнагдав.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ойн мэндийг хүргэж иргэд олон нийтийнхээ амар амгалан, тайван амьдралын төлөө мэдлэг ухаан, мэргэжлийн ур чадвар гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан, ажилд нь амжилт, гэр бүлд нь эрүүл энхийг хүсье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай" хэмээн ерөөлөө. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.