СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуу хөгжим таны бүтээлч сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Орчин цагийн гүн ухаантан Фридрих Ницше нэгэн удаа “дуу хөгжимгүйгээр амьдрал алдаагаар дүүрэн байх байсан” гэж хэлж байжээ. Та үүнтэй хэр санал нийлж байна?

Бид шаналсан үедээ гунигтай дуу, сургуулийнхаа төгсөлтөөр цоглог хэмнэлтэй дуу сонсох гэхчлэн амьдралын дурсамжтай хором мөч бүрт дуу хөгжимтэй холбогддог. Дурсамж хадгалахаас гадна дуу хөгжим бидний оюун санааны үйл ажиллагаа, бие махбодын чадамжтай холбоотой байдаг байна.

Хөгжим таны ааш араншинг сэргээнэ

Дуртай дуугаа сонсох үед тархинаас мэдрэлийн дохио дамжуулагч допамин ялгарч аливааг сайн өнцгөөс харуулж стресс бухимдлыг бууруулдаг. Судалгаанаас харахад өвчтнүүд хагалгаанд орохын өмнө дуу сонсоход хагалгааны өмнөх стресс багасч байжээ. Хөгжим сонссон үедээ илүү төвлөрч, анхаарлаа хандуулах чадвар нэмэгддэг байна.

 

 

Дууны үг оюуны чадварыг бууруулдаг

Бүх хөгжим бүр адилхан нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл ажил дээрээ урт үгтэй дуу сонсох нь сэтгэн бодох чадварыг бууруулдаг бол эсрэгээрээ үггүй аяз сонсвол бүтээлч байдал нэмэгддэг.

Хөгжим бие махбодыг сэргээдэг

Цоглог хөгжмийн аянд дасгал хийвэл уйтгар гунигийг багасгаж дасгал хөдөлгөөнөө илүү чанартай хийхэд тань дэмжлэг болдог байна. Спортын сэтгэлзүйч Костас Карагеоргис хөгжмийн тусламжтайгаар дасгалаа илүү удаан хугацаанд бүрэн гүйцэтгэлтэй хийдэг гэжээ.

 

 

Дуу хөгжим ажлын хэт ачааллыг бууруулна

Сэтгэц мэдрэлийн шинжлэх ухаан судлаач, “Энэ бол хөгжмөн дундах таны тархи” номын зохиолч Даниель Левитиний бичсэнээр хөгжим таныг ажлын хэт ачааллаас чөлөөлж, хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандаж анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Ямар төрлийн дуу хөгжим сонсох хэрэгтэй вэ?

Та тухайн өдрийн ажил үүрэг, хийж буй зүйлээс шалтгаалан дараах үзүүлэлтийг харгалзаж сонсох хөгжмөө сонгохыг зөвлөж байна.

-       Дуунд хэр их үг багтсан

-       Та хэр зэрэг дуртай эсэх

-       Та ямар үед ихэвчлэн дуу сонсдог

-       Оюуны болон биеийн хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг

Жишээ нь хэрэв та урт материал уншиж танилцах хэрэгтэй бол рок попоос илүү сонгодог хөгжим сонсох хэрэгтэй. Харин биеийн дасгал хөдөлгөөн хийж байгаа бол илүү хэмнэлтэй цоглог дуу сонсохыг зөвлөж байна. Танд амжилт хүсье.

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.