Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ. Тэрээр Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орныхоо нэрийг өргөж яваа дайчин эрсдээ халуун баяр хүргэсэн юм.
Энэ үеэр нэгэн цэргийн аавыг хүүтэй нь уулзуулж гэнэтийн "бэлэг" барьжээ.