СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-03-18

Их хэмжээний дуслын систем, нэг удаагийн тариур хилээр нэвтрүүлэхийг завджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Манай улсад нэг удаагийн дуслын систем болон тариурыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэх, импортоор оруулж ирэхийг зөвшөөрдөг. Учир нь нэг удаагийн эмнэлэгийн хэрэгсэлийн ариун байдал алдагдсан тохиолдолд олон тооны халдвар хүнээс хүнд халдах эрсдэлтэй.

Гэтэл саяхан хаяг шошгын зөрчилтэй, хаана үйлдвэрлэсэн нь үл мэдэгдэх 11 000 ширхэг нэг удаагийн тариур, дуслын системийг нэр бүхий иргэн хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Тэрээр зорчигч тээвэрлэх суудлын автомашинд нуусан байсныг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан илрүүлжээ.

Уг хэргийг прокурорт шилжүүлсэн аж.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.