УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан намаас хөөгдсөн тул УИХ-д суудалтай шинэ нам байгуулж байгаагаа зарласан билээ. Тэд нам болон УИХ дахь бүлгээсээ гарсан гэсэн бол Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэднийг намаас хөөгөөгүй гэж хэлж байна
УИХ-ын гишүүн Л.Болд "Засгийн газрын асуудлаар хийсэн санал хураалттай холбогдуулж УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гурван гишүүнд хариуцлагын арга хэмжээ авч, үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн явдал болсон. Үүнтэй холбогдуулж миний бие 12 дугаар сарын 3-нд Ардчилсан намын бүлгээс, 4-нд Ардчилсан намаас гарсан"
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Оффшортой тэмцсэний төлөө нам маань биднийг хөөлөө. С.ориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсэний төлөө нам маань биднийг хөөлөө"
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Дунд шатны намын байгууллага албан ёсоор тэр хоёрыг намаас нь хассан гэсэн шийдвэрийг ирүүлээгүй байна. Дунд шатны намын байгууллага ямар нэг шийдвэр гаргаагүй байхад төв нам шийдвэр гаргах боломжгүй шүү дээ" гэлээ.