СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-18

ШУУД: Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг МАН-ын бүлэг дэмжинэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа.

Бүлгээр,

Нэгдүгээрт, Татварын багц хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиуд,

Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ.

Ингээд өмнө нь МАН-ын бүлгээр хэлэлцээд унасан "Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2023 он хүртэл сунгах" хуулийн төслийг энэ удаад дэмжихээр боллоо.

Алтнаас татвар авах хуулийн үйлчлэх хугацааг өмнө нь 2014-2019 он хүртэл сунгасан. Энэ удаад  2023 он хүртэл АМНАТ-ыг 2.5 хувиар нь авах хуулийн үйлчлэх хугацааг сунгах юм. Учир нь алтны тушаалт 81 хувиар буурсан нь манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Тиймээс Монгол банкин дахь алт тушаалтыг нэмэгдүүлэх үүднээс уг хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.