СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Террорист халдлага үйлдсэн этгээд интернэтээр буу худалдаж авсан байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шинэ Зеландын Крайстчөрч хотод болсон халдлагын үеэр гэмт этгээд 50 хүнийг буудаж амь насыг нь хороосны дараа улс орон даяар галт зэвсгийн худалдаа, борлуулалт, эзэмших эрхийг чангатгах тухай яригдаж эхэлсэн. Ерөнхий сайд Жакинда Ардерн энэ сарын 25-ны өдөр галт зэвсгийн хуулийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулахаар болжээ.

 

Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Жакинда Ардерн

Тус улс нь харьцангуй тайван төдийгүй урьд нь ийм олон хүний аминд хүрсэн террорист халдлага гарч байгаагүй учраас ард иргэдийг ихээхэн цочирдуулсан юм. Сэжигтэн 28 настай Автсралийн иргэн Брентон Таррантыг баривчилсан ба давж заалдах эрхгүйгээр шүүх хурал нь ирэх сард үргэлжилнэ. Дэлгүүрийн зүгээс сэжигтэн интернэтээр галт зэвсэг бусад хамгаалалтын хэрэгсэл худалдаж авсныг нотолж байгаа ч сүмүүдэд халдлага үйлдэхдээ ашигласан өндөр хүчин чадалтай зэвсгийг худалдаагүй гэсэн байна.

 

 

Gunman City дэлгүүрийн эзэн Дэвид Типлийн хэлснээр гэмт этгээд 2017 оны 12 дугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд дөрвөн ширхэг галт зэвсэг, хамгаалах хэрэгсэл худалдаж авчээ. Харин Халдлага үйлдсэн этгээд нийт таван ширхэг галт зэвсэг эзэмшиж байсныг тогтоожээ.

 

 

Шинэ Зеланд улсын таван сая иргэний 1,5 сая нь галт зэвсэг эзэмшдэг. Иргэд 16 нас хүрээд зэвсэг худалдаж авах, 18 нас хүрээд хагас автомат галт зэвсэг худалдаж авах эрхтэй болдог байна.

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.