Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар хамтран оюутнуудад зориулсан сургалт зохион байгуулахаар болсон байна.Сургалтад МУБИС-ийн 45 оюутан хамрагдаж, замын хөдөлгөөнд зүй зохистой оролцох, хотод амьдрахад мөрдөх дүрэм журамтай танилцах ажээ.Өнөөдөр 12.00 цагт эхлэх уг сургалт автобусан дотор хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулагдах гэнэ. Үүний дараа зохион байгуулагчид чөлөөт уулзалт, ярилцлага хийх юм байна.