СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Эрдэнэ: Нам байгуулж, намаа шинэчилнэ гэж юу байх вэ дээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарч, шинэ нам байгуулж байгаагаа өнөөдөр зарласан билээ. Уг асуудлаар бид Ардчилсан намын дарга С.Эрдэнээс тодруулга авлаа

- Л.Болд, Ж.Батзандан нарыг Ардчилсан намаас хассан албан ёсны шийдвэр гарсан уу?

- Тэр хоёр хүн Ардчилсан намын гишүүний мандатаар нэр дэвшиж их хурлын гишүүн болсон. Тэр асуудлаа шийдсэний дараа гишүүнчлэлийн чинь асуудлыг шийднэ гэсэн хариу өгсөн байна лээ. Хэрвээ тэр нь гомдолтой байвал хуулинд ханд гэсэн хариу өгсөн. Дунд шатны намын байгууллага албан ёсоор тэр хоёрыг намаас нь хассан гэсэн шийдвэрийг ирүүлээгүй байна. Дунд шатны намын байгууллага ямар нэг шийдвэр гаргаагүй байхад төв нам шийдвэр гаргах боломжгүй шүү дээ. 

- Одоо УИХ дахь Ардчилсан нам бүлэгтэй хэвээрээ гэсэн үг үү?

- Бүлэгтэй бүлэггүй байх эсэх тийм чухал биш. Бүлэгтэй байснаараа бид завсарлага авах ганц л эрхтэй байсан. Ганцхан цагийн завсарлага өгдөг. Эрхзүйн ийм нөхцөлд бүлэгтэй байх нь нэг их ач холбогдолтой биш.

- Хоёр гишүүн шинэ нам байгуулж байгаагаа зарлалаа. Та намын даргын хувьд яаж хүлээж авч байна вэ?

- Нам байгуулж намаа шинэчилнэ гэж юу байдаг юм бэ. Би сонсоогүй юм байна. Хууль эрх зүйн талаасаа ийм хууль бус алхам хийж байгаа нь гайхалтай байна. Ардын намын нэг хэсэг гишүүн гараад өөр нам байгуулж ардын намаа шинэчлэх юм уу.  МАХН МАН-ыг шинэчилнэ гээд явахгүй л байгаа биз дээ.

- Танай намын гишүүн Н.Алтанхуяг намаа бас шинэчилнэ гэж яриад байна?

- Манай намын хувьд гишүүд яах ийх нь чөлөөтэй байдаг. Манай нам сүүлийн хоёр жилд шинэчлэгдэж байна. Н.Алтанхуяг гэдэг хүний үед манай намд ийм юм байгаагүй шүү дээ. Бүх үүд хаалга хаалттай байсан. Одоо ротаци явагдаж шинэ залуус, шинэ хүмүүст бүх үүд хаалгыг нээж өгсөн. Ийм нээлттэй байхад хүмүүс өөр юу хүсээд байгаа юм бэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.