СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Номтойбаяр: Эргээд коммунизмаа байгуулж хувийн хэвшил рүү дайрч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ээлжит бус чуулганд оролцох үеэр үүсээд байгаа цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Стратегийн 400 орчим орд газрыг төр мэдэлдээ бүрэн авна гэсэн мэдээлэл гарлаа. Энэ жагсаалтад Цагаан суваргын орд багтаж байгаа. Таны байр суур ямар байна?

- Миний байр суурь маш тодорхой байна. Монгол улс аль замаар хөгжих юм бэ. Ардчилсан чөлөөт зах зээлийнхээ тогтолцоог сайжруулаад цааш нь хэвээр авч явах юм уу, эсвэл 1990 оноос өмнөх коммиунизмаа байгуулаад хувийн өмчийг үгүйсгээд, бүгдийг төрийн өмчлөлд авах юм уу гэсэн хоёр сонголт байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байна лээ. Тэр хүн өөрөө ТӨХ-ны дарга байхдаа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан байшин барилга өмчилж авсан. Бодвол тэрийгээ түрээсэлдэг байх. Агуулга нь төрийн зүгээс түрээсийн чинь орлогыг бид 100 хувь авна, ашиглалтын зардлаа өөрсдөө гарга гэсэнтэй ижил зүйл шүү дээ. Тиймэрхүү зүйл л сүүлийн үед яриад байгаа.

- Танай компанитай гэрээ байгуулна гэж байсан?

- Хуулинд тийм зүйл байхгүй.  Төр татвараа маш сайн авдаг. Борлуулалтын орлогоосоо 69-71 хувийн татвар бид өгч байна. Түүгээр чинь л энэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, замаа барьж байна. Хэрэв өөр зарчмаар явна гэвэл Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ганц компани, ганц хүн лүү дайраад байгаа хэрэг биш шүү дээ. Энэ байдлыг чинь гадны хөрөнгө оруулагч нар, банк санхүүгийн байгууллагаад анхааралтай ажиглаж байна. Яагаад гэвэл тэд нарын өмч шүү дээ. 

- Түүхэндээ 1970, 1980 оны үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар геологийн ажил хийгээд нөөц олж тогтоогоогүй. Эрдэс баялгын зөвлөлийн хурлаар оруулаад ордод бүртгэж аваагүй. Дараа нь 1990 онд Австралийн нэг компани анх лицензийг нь аваад геологийн хайгуул хийгээд мөн юу ч болоогүй. Бид тэр Австралийн компаниас аваад өрөм тавьсан. Орд олсон. Оюутолгойн үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулбал 2,5-3 жилийн дотор ашиглах, Эрдэнэттэй харьцуулбал 15-17 жилийн настай орд газар ш дээ.

- Үйлдвэр ашиглалтад орсон уу?

Ороогүй байна. Ашиглалтад орох ч юм уу үгүй ч юм уу. Энэ янзаараа бол хэзээ ашиглалтад орох нь ч тодорхойгүй болчихлоо. Гол нь юу хэлэх гээд байна гэхээр яг ямар зарчмаар энэ улс орон цаашид хөгжих юм бэ. Олны яриад байгаа тэр Венесуэлийн зарчмаар явах юм уу, эсвэл ардчилсан чөлөөт зах зээлийн тогтолцоог цааш хэвээр нь авч явах юм уу.

Хамгийн гол нь төр татвараа л сайн авдаг байх хэрэгтэй. Татвараа үр ашигтайгаар иргэдийнхээ хөгжилд хөрөнгө оруулах нь чухал байна. 

- Стратегийн орд газруудыг төрд авах ҮАБЗ-ийн шийдвэр гарсан гэсэн.  МАК компани дээр мэдэгдсэн зүйл байгаа юу?

- Би гуравдугаар сарын 1-нд тойрог руугаа явж, тэнд ажиллаж байгаад өнгөрсөн шөнө л ирлээ. Надад мэдэгдсэн зүйл л алга. Бүх юм хуулийн дагуу л явна. Нуухийг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий дээ гэсэн болгоомжлол надад байна.

. Харин

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.