Дэлхийн хамгийн том хүүхдийн музейд байршуулсан байсан попын хаан Майкл Жексоны үзмэрүүдийг гаргахаар болжээ. Гэхдээ ХДХВ/ДОХ-той хүүхэд залуусыг хүндэтгэсэн хэсэгт Жэксоны гэрэл зургуудыг хэвээр нь үлдээсэн байна.
Индианаполис хотын хүүхдийн музейд байсан Жексоны бүрх малгай, цагаан өнгийн бээлийг дуудлагаар худалдах юм. Үзмэрүүдээс гадна музейн Хүүхдийн хүч танхимд байсан попын хааны гарын үсэгтэй постерыг мөн хуулжээ.
HBO сувгийн “Орхигдсон Неверланд” нэртэй баримтат кинонд Майкл Жексоныг бага насны эрэгтэй хүүхдүүдийг хүчирхийлдэг байсан гэдгийг нотолсноос хойш дэлхийн хамгийн том хүүхдийн музей дээрх шийдвэрийг гаргажээ.
Жэймс Сэйфхак, Вэйд Робсон нарыг хүүхэд байхад нь Жексон бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай баримтат кинонд гардаг. Жексон амьд байхдаа хэд хэдэн удаа бага насны хүүхдүүд хүчирхийлсэн хэрэгт холбогдож байсан төдийгүй түүний Неверланд дахь эдлэнгээс хүүхдийн тоглоом бүхий нууц өрөөг илрүүлсэн байдаг.
Баримтат кино гарсны дараа попын хааны нэр хүнд унаж, Шинэ Зеланд болон Канад улсад Жексоны дууг радиогоор явуулахыг хориглосон юм. Мөн Английн Манчестер дэх хөлбөмбөгийн музей дуучны хөшөөг хурааж, автобусан дээрх сурталчилгааны самбаруудыг хуулжээ.
1925 онд байгуулагдсан Индианаполисын хүүхийн музейд Жексоны гэрэл зургуудийг үлдээсэн цорын ганц шалтгаан Вайт хүү юм байна. Вайт жаахан хүүхэд байхдаа ДОХ туссан нь илэрч түүнийг дэлхийн нийтээрээ жигшин эсэргүүцэж байх үед Майкл Жексон төдийгүй олны танил эрхмүүд хүүг дэмжиж тусалдаг байжээ. Хүү ахлах сургуулиа төгсөхөөс өмнө таалал төгсөж музейн ХДХВ/ДОХ-той хүүхэд залуусыг хүндэтгэсэн хэсэгт унталгын өрөөг нь засч тохижуулжээ. Зөвхөн энэ өрөөнд л Жексоны зургууд үлдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com