Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Eminem feat. Dido, ‘Stan’

Реппер Эминем болон дуучин Дайдо

2000 оны сүүлээр жинхэнэ шуугиан тарьсан хослол бол Америкийн реппер Эминем болон Английн дуучин Дайдо нарын хамтарсан Stan дуу юм. Энэ дуу нь гарсан даруйдаа Англи, Герман, Ирланд зэрэг 12 орны хөгжмийн хит жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Реппер Эминемийн 2000 онд гаргасан гурав дахь студийн The Marshall Mathers LP цомгийн супер сингл Stan дуу нь түүний хамгийн алдартай буюу нэрийн хуудас болсон дуу нь юм. Уг дуу нь түүнтэй хамтран дуулсан Дайдогийн Thank You дууны суурин дээр ремикс хийгдсэн болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй байсан ч Stan дуу хит болохын хэрээр Thank you болон уг дуу багтсан Дайдогийн 1999 оны No Angel цомог дахин хит болж борлуулалт нь дагаад нэмэгдсэн байдаг. 

Stan дуу нь хөгжмийн олон нэр хүндтэй шагналуудын эзэн болсон ба тухайлбал MTV Europe Music Awards-ийн шилдэг дуу шагнал, MTV Video Music Awards-ийн оны шилдэг видео, Шилдэг реп видео, Шилдэг найруулга зэрэг шагналуудыг хүртсэн байдаг. Уг дуу нь Stanley "Stan" Mitchell хэмээх реппер Эминемийн шүтэн бишрэгчийн тухай өгүүлдэг байна. 

2001 оны хөгжмийн дээд шагнал гардуулах Гремми ёлолын үеэр реппер Эминем Stan дуугаа Английн домогт дуучин Элтон Жонтой Stan дуугаа хамтран дуулсан байдаг. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл