НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудын дунд азтан шалгаруулах сугалаа өчигдөр явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тохирлоор:
30 мянган төгрөгийн азтан 18,672 /сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгч/
100 мянган төгрөгийн азтан 2,084 /дөрвөн орон таарсан хэрэглэгч/
1 сая төгрөгийн азтан 189 /таван орон таарсан хэрэглэгч/
5 сая төгрөгийн азтан 17 /зургаан орон таарсан хэрэглэгч/
10 сая төгрөгийн азтан 1 /долоон орон таарсан хэрэглэгч/ тус тус тодорчээ.
Харин супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Дашрамд дурдахад НӨАТ-ын урамшууллын сугалааны дугаарын зургаан орон таарсан хэрэглэгч таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал тавин сая төгрөг тус тус хожих аж.