УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан
Чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Чуулганы нээлтээ хийсний дараа намын бүлгүүд хуралдах юм байна.
Энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.