СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-17

Швейцарьт ажилласан гишүүд С.Баярцогтын таван ч дасны хуулгыг авчирсан гэв үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрч буй долоо хоногт Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Түүнийг дагалдан Д.Лүндээжанцан, Л.Болд, Л.Гарамжав, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нарын УИХ-ын гишүүн явжээ.

Уг "олз"-ныхоо талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудастаа жиргэжээ. Тэрээр,

гэжээ.

Гэвч тэдний авчирсан “олз” цахим хуудас дахь жиргээчдийн эгдүүцлийг ихээхэн хүргэжээ. Тухайлбал,  

Жиргээч BleSSed:

“Хүн гүйгээд очихоор хүний дансны хуулга гаргаач өгчихдөг банк гэж байдаг юм уу? Манай замбараагүй гэгдэх монголын банкууд ч ийм юм хийхгүй дээ. Зохиомол бичиглэлээр ээлжит шоу хийх гэж байгаа юм биш үү” гэжээ.

Харин жиргээч Tserenadmid bulgaa:

“УЕП нь Швецарийн прокурор луу албан бичиг шидээд шидээд авч чадаагүй юм гэнэ лээ. Тэгсэн нэг гишүүн яваад ганзгалаад ирж ...” хэмээсэн бол

Жиргээч SILENCE:

“Хаан банкнаас эхнэрийнхээ дансны хуулгыг авъя байз. Түй май гэх байлгүй. Швейцарийн банкнаас хаан банк найдвартай юм байна”

Жиргээч NBBatsaikhan:

“Швейцарь банк байтугай Шаамарын ХААН банк ч эзэн нь байхгүй нөхцөлд, хэн нэгэн дурын “баагий”-д банкны хуулга гаргаж өгдөггүй л юм. Швейцарь банк найдваргүй болж” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.