Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнуулахаар болжээ. Тус эмнэлгийг Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан ийн шагнах зарлиг гарчээ. Шагналыг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүрэлцэн очиж маргааш буюу 03-р сарын 18-ны өдөр гардуулах ажээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлдэг юм.
Тус эмнэлэг үзлэгийн 21 кабинет, дүрс оношлогоо лабороторийн 13 кабинет болон өдрийн эмчилгээний 20 ширхэг ороор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.