Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан түүхийн ухааны поктор Д.Наранжаргал “Хятад ажилчид БНМАУ-д”/1949-1964/ ном бичиж хэвлүүлжээ.
Тэрээр уг бүтээлдээ 1955-1964 оны хооронд БНМАУ-ын социолист бүтээн байгуулалтанд БНХАУ олон мянган хятад ажилчид илгээж, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хөнгөн үйлдвэр, орон сууцны олон зуун объектыг барьж, ашиглалтнд оруулсан тухай өгүүлжээ.
БНМАУ хятадаас ажилчин авах хүсэлтийг удаа дараа илгээсэн бөгөөд энэ хүсэлтийн хариуд Хятадын коммунист намын Төв хороо Монгол Улсын бүтээн байгуулалтад хятад ажилчдыг илгээж туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ингээд 1955 оны 4-р сарын 7-нд Бээжин хотод Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, 5-р сард эхний ээлжийн 8000 хятад ажилчин Монголд иржээ. Үүнээс хойш 1955-1964 оны хооронд нийт 35-40 мянган хятад ажилчин монголд орж мирж ажилласан байна.
Тэд цаасны үйлдвэр, тоосгоны завод, чихэр боовын үйлдвэр, шилнйи үйлдвэр, гурилын тээрэмнээс эхлээд нийтийн аж ахуйн олон арван барилга барьсан байна. Үүний дотор өнөөгийн Улаанбаатарын тодорхойлох 40 мянгат, 50 мянгат, 120 мянгатын орон сууцнууд, 5, 6, 14-р сургууль, Байгалийн музей, Улсын их дэлгүүр, “Улаанбаатар” зочид буудал, Энхтайваны гүүр, Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн...бүгд хятадын ажилчдын гараар босчээ.
Энэ талаар номын зохиогч, түүхийн ухааны доктор Д.Наранжаргалын ярьсныг хүргэе.
Ийнхүү 1949 оноос өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй Монгол-Хятадын харилцааны эхний 15 жилийн үйл явцыг нарийн задлан шинжилсэн, түүхийн баримтад тулгуурласан уг ном нь Монгол-Хятадын харилцаа, Монголын гадаад бодлогыг сонирхон судалаг багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилчдад нэн өгөөжтэй бүтээл боллоо хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна.
Ц.Батбаяр Түүхийн шинжлэх ухааны доктор
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааг гурван үед авж үзэж болохыг зохиогч онцолжээ.
Нэгдүгээрт, Хоёр улсын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа гүнзгийрэн хөгжиж, БНХАУ-аас үзүүлсэн эдийн засаг, техник, ажиллах хүчний тусламжийн үр дүнд БНМАУ дахь бүтээн байгуулалт их амжилтанд хүрсэн үе буюу 1949-1964 он,
Хоёрдугаарт, Монгол, Хятадын харилцаанд гарсан "хүйтрэлийн үе" буюу 1965-1985 оны үед гадаад, дотоод олон зүйлийн шалтгаантай холбогдон хоёр орны улс төрийн харилцаа муудаж, улмаар эдийн засаг, соёлын харилцаа зогсолтонд орсон үе,
Гуравдугаарт, 1980-аад оны дунд үеэс өнөөг хүртэл хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа өргөжин тэлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд дэвшин орсон үе гэжээ.
Өдгөө Монгол-Хятадын найрамдалд харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ үе рүү шилжин орсон нь 70 жилийн өмнөх хятад ажилчид Монголын социолист бүтээн байгуулалтад оролцсон түүхээс улбаатай аж.