Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё долоо дахь өдрөө Осака хотноо үргэлжлэн явагдаж байна.
Одоогийн байдлаар башёг нэг ч уналгүйгээр тэргүүлэн барилдаж буй хоёр бөх хоёулаа Монгол бөх. Их аварга Хакухо М.Даваажаргал болон Ичиножо А.Ичинноров нар зургаан даваатай явна.
Мөн түүнчлэн их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр 1111 дэх даваагаа аваад байна. Даваа бүрэн түүх бүтээсээр байгаа Даваажаргал аваргадаа улам их амжилтыг хүсэн ерөөж байна.
Шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү.
Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.