Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё зургаа дахь өдрөө Осака хотноо үргэлжлэн явагдсаар байна. Энэ өдөр дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүд бүгд учраа бөхөө давлаа. Башёг нэг ч уналгүйгээр тэргүүлэн барилдаж буй хоёр бөх хоёулаа Монгол бөх. Их аварга Хакухо М.Даваажаргал болон Ичиножо А.Ичинноров нар зургаан даваатай явна.
Мөн түүнчлэн их аварга Хакухо М.Даваажаргал Хару башёгийн зургаа дахь өдөр давснаар карьерынхаа 1337 дахь барилдаанаа хийж #1111 дэх даваагаа авлаа. Барилдаан болгон нь дээд амжилт тогтоож буй аваргадаа баяр хүргэе.
Зургаан өдрийн дараах байдлаар манай бөхчүүд дараах амжилттай явна.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 6:0
Ёкозүна Какүрюү М.Ананд. 5:1
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 3:3
Маэгашира-4 Ичиножо А.Ичинноров 6:0
Маэгашира-16 Дайшохо Ч.Шижирбаяр 3:3
Маэгашира-17 Чиёошома Г.Мөнхсайхан 4:2
Жүрёо зиндаа
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 3:3
Азүмарү С.Тодбилэг 3:3
Миторюү Б.Төрболд 4:2
Араваши Э.Дөлгөөн 5:1
Кирибаяма Б.Лхагвасүрэн 3:3
Макүшита зиндаа
Сэйро А.Өнөболд 3:1
Хошорюү С.Бямбасүрэн 1:2
Сакигакэ Я.Баттүшиг 1:2
Кёкүтосэн Э.Энхманлай 1:2
Кагамио Б.Нанжид 1:2
Гочозан Д.Ууганбаатар 3:0
Санданмэ зиндаа
Саданохикари Д.Наранцогт 1:2
Ёошояма Б.Анхбаяр 2:1
Жонидан зиндаа
Рога А.Амарсанаа 3:0
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3:0
Дайтэнма Н.Чинзориг 2:1
Сумо бөхийн хару башёгийн зургаа дахь өдрийн барилдаануудын тоймыг толилуулж байна.