Америкийн Tesla компани Европын шилдэг автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц хүчин чадал бүхий цахилгаан машинаа танилцуулж байна. Teslа Model Y загвараа олон нийтийн өмнө өчигдөр дэлгэн харуулсан юм.
Model Y загвар 2021 онд худалдаанд гарах ба 39,000 ам.доллараар зарагдах юм байна. Хэрэв та спорт загварын шинэ цахилгаан машинаа долоон суудалтай болгохыг хүсвэл үндсэн үнэн дээр 3,000 ам.доллар нэмж төлөх аж.
Нэг удаагийн цэнэгээрээ 482 км явах хүчин чадалтай байгаа нь өмнөх загваруудаас хэдэн арван км-ээр илүү байгаа юм. Model Y цагт 210 км хурдлах ба 5,6 секундын дотор 0-96 км/цаг хүртэл хурдлах юм байна.
Шинжээчид Tesla-ын шинэ загварыг дунджаар 50,000 ам.доллараар зарагдаж магадгүй гэж таамаглаж байсан юм. Шинэ загвар Элон Маскийн хувьд томоохон сорилт болно гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.
2019 он гарснаас хойш Tesla 3,000 ажлын байраа танасан. Маскийн хэлснээр цахилгаан автомашинууд ихэнх хүмүүсийн хувьд хэт үнэтэй байсан учир шинэ загварын үнийг багагүй бодолцсон гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com