СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховор ан амьтныг гаршуулсан, худалдах гэж оролсдон бол гэмт хэрэгт тооцно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал : Энэ оны хоёрдугаар сарын байдлаар цоохор ирвэс дөрөв, ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгай дөрөв, халиун буга 12, алтан хойлог шувуу нэгийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг мөрдөн шалгаж илрүүлсэн.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хэлстийн дарга П.Эрдэнэбилэг: Өмнө нь дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд зөвхөн байгаль орчинд хохирол учруулсан байхыг шаарддаг байсан. Тэгвэл одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар тодорхой үйлдлүүдийг хуульчилж өгсөн. Энэ дээр тээвэрлэсэн, худалдсан, борлуулсан, чихмэл хийсэн, гаршуулсан, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх мэтээр тодорхой хуулинд тусгасан. .

Улсын хэмжээнд 27400 га талбай эвдэгдсэн байна

Байгаль орчин аялал жуучлалын яамнаас 2018 онд хөндөгдсөн газрын тооллого бүрэн хийж дууссан. . Үүнээс нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон 1100 нэгж буюу 8871 га талбай огт нөхөн сэргээгдээгүй байгаа юм. Мөрдөн байцаах алба, ТББ-тай хамтран дээрх нөхөн сэргээлт хийгээгүй талбайг нөхөн сэргээх талаар энэ жил дорвитой ажил зохион байгуулаар болсон.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.