СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-03-15

Өнөөдрийн трэнд LIVE /2019-03-15/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуяг өнөөдөр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр шийдэж, өргөдөлөө Ерөнхийлөгч Х.Баттулгад өгчээ.

Түүний албан тушаалаа өгч байгаа шалтгаан нь "Шударга ёсны төлөө тэмцэхэд энэ албан тушаал чөдөр тушаа болж байгаа" гэнэ. 

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх гэх албан тушаал шударга ёсны төлөө тэмцэхэд саад тотгор болдог аж. Н.Алтанхуягийн хувьд одоогийн Ардчилсан намын удирдлагуудтайгаа таарамж муутай учраас нам дотроо "Нэгдмэл Монгол хөдөлгөөн" үүсгэн байгуулжээ. 

Тэрээр анх нам дотроо "Алтангадас" фракцийг байгуулж байсан билээ. 

Түүний энэ мэдэгдэл өнөөдөр цахим орчинд трэнд боллоо

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.