СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чоно өөрийн “тактик”-аар нохойноос ялгардаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австрийн Вена хотын чонын судалгааны төвд саарал чоныг тэжээвэр ноходтой адил гаршуулж өсгөн нохойноос хэрхэн ялгардгийг судалжээ. Өнгөц харахад төстэй байж болох ч хэд хэдэн ялгаа ажиглагдсан байна.

Тэжээвэр ноход эздэдээ дасдаг шиг чононууд тоглож наадан, хүний гараас хооллож байжээ.

Бяцхан бэлтрэг, нохойн гөлөгнүүдийг нялх багаас нь хамт өсгөж тэжээсэн ч чоно удирдаж, нохой тэднийг дагадаг болохыг судлаачид ажиглажээ.

Вена хотын чонын судалгааны төвд өссөн ноход, чононуудтай ижилхэн олсоор наадаж тоглоход том ялгаа анзаарагдсан байна. Чонотой олсны хоёр үзүүрээс таталцахад нохдоос өөрийн гэсэн тактикаар ялгарчээ.

Конрад Лорензын хүрээлэнгийн ажилтан Фредерик Рэйнж “Чоно бусдыгаа удирдан манлайлж, санаачлан чиглүүлэх зан авиртай. Харин ноход чононуудыг шийдвэр гаргахыг хүлээж байгаа нь ажиглагдсан. Энэ нь яг л хүмүүсийн нэгийгээ дагах харилцаатай адил санагдсан” гэжээ.

 

 

Одоогоос 30,000 жилийн тэртээ чононууд хүний үлдээсэн хоол хүнсний үлдэгдлийг идэхээр овог аймгийн захад ирсэн гэж эрдэмтэд үздэг. Эдгээр чононууд номхорч, хүнтэй ойр байж тэжээлгэх болсноор зан ааш, генийн тогтолцоо өөрчлөгдөж өнөөдрийн мэддэг нохой үүссэн гэж үзэх нь бий.

Харин хүнд ойртож хувираагүй, онгон зэрлэг байгальдаа ан ав хийж үлдсэн зэрлэг чонон сүрэг амьд үлдэхийн тулд өөрсдийн гэсэн тактик төлөвлөгөөг боловсруулсаар байна. 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.