СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-15

Н.Энхбаярын хоёр жилийн дарамтын талаар ХХБ-ны Д.Эрдэнэбилэг юу ярив?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь өнөөдөр цацагдлаа. Түүнтэй сэтгүүлч Б.Ганчимэг ярилцаж, "Өдрийн сонин"-д нийтлэгдлээ. 

Энэхүү ярилцлагаараа Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудлаар улстөрчидтэй одоо үзэлцэж байгаа шиг тулааныг өмнө нь үзэж туулсан, би бол улстөрчдөөс юу хийхээ асуудаггүй, "хал үзэж халуун чулуу долоосон хүн" шүү гэдгээ шулуухан хэлчихлээ.

.

2015 он бол Н.Энхбаярын ид хаанчлалын үе байсан. Түүнээс бүгд ширвээтэн айдаг байсан. Тэрээр энэ тухай "Удаан хугацаан хэрүүл дагуулсан. Улстөрчдийн хүсээгүй зүйлийг л бас хийчих шиг болсон" гэж яриад, 

-12 жилийн өмнөх явдал. Тэр үед улсын нүд, чих, хамар нэг л хүн байсан шүү дээ. "Хаан"-тай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзсэн. "Хаан"-ы хөрөнгөнд хандив өргөөгүй гэж дарамталсан. Тухайн үед түүнд банкнаас бусад нь бүгд байсан. Надаас 20 хувиараа хандив өгөхийг шаардсан. Би тэр хүсэлтийг нь биелүүлээгүй л дээ. Олон компанийг өмч хөрөнгөнөөс нь салгасан даа гэж ярилаа. 

Д.Эрдэнэбилэг, Н.Энхбаяртай хоёр жил орчим тулалдаад, энэ "дайнд" ялсан байна. Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкыг өөртөө үлдээж чаджээ.

Хожим нь Н.Энхбаяр шоронд сууснаар түүний эрх мэдэл хумигдсаныг бүгд мэдэж буй. Харин Н.Энхбаярыг төрийн өндөр эрх мэдлээс нь хэрхэн зайлуулсан, үүнийг Д.Эрдэнэбилэг санхүүжүүлсэн үү, зохиолыг нь бичсэн үү гэдэг нь цаг хугацааны шалгуураар нэг тийш болох биз. 

Ямартаа ч тэрээр амархан бууж өгдөггүй, шазруун, зорилгодоо хүрэх гэж тэмцдэг нэгэн бололтой. Д.Эрдэнэбилэг өөрийнх нь мэдлийн компани эрхлэн гаргадаг "Forbes Mongolia" сэтгүүлд Монголоос төрсөн анхны долларын тэрбумтан хэмээгдэж залрахыг хүсээгүй байх. Гэхдээ түүнд маш том амбиц байна. Азийн банк, санхүүгийн зах зээлийн том тоглогч болох мөрөөдөл байх шиг байна. Түүндээ ямар ч аргаар хамаагүй хүрнэ гэдгээ энэ ярилцлагаа шулуухан хэлчихлээ.   

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.