Facebook компанийн серверт алдаа гарсны дараа Марк Зукербэрг хоёр ч гүйцэтгэх захирлаа явуулж байгаагаа мэдэгджээ. Тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан гүйцэтгэх захирал Крис Кокс, WhatsApp-ыг хариуцсан захирал Крис Даниелс нар ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Зукербэрг ойрын туслахуудаа чухам ямар шалтгаанаар халж байгаагаа хэлээгүй байна. Кокс нь Facebook компанийг үүсгэн байгуулагдсанаас хойш жилийн дараа 2005 онд ажилд орж байжээ. Программ хангамжийн инженерээс ажлаа эхэлж, хүний нөөцийн дарга зэрэг хэд хэдэн чухал албан тушаалыг хашиж Зукербэргийн олон санааг хамтран хэрэгжүүлсэн ойрын хүн юм.
Харин Даниелс жилийн өмнө Facebook-т орж албан тушаалаа хүлээж авахаас өмнө Internet.org-т таван жил ажиллажээ. Түүний оронд Facebook-ын гар утасны aпп Fiji Simo-г хариуцан ажиллаж байгаа Уиль Кэткарт томилогдохоор болжээ.
Facebook компани Messenger, WhatsApp, Instagram хуудсуудад гарсан алдааг серверийн тохиргоог өөрчилснөөс болсон гэж үзсэн юм. Урьд өмнө байснаасаа илүү хувийн мэдээллийг нууцалсан, нууцлал өндөр цахим хуудас болох зорилтыг тавиад байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com