2019 онд таван аймгийг автозамаар холбох зорилтын хүрээнд 123 төсөл арга хэмжээ авах зорилт тавьжээ. Энэ хүрээнд нийь 2559.7км авто замын бүтээн байгуулалт, их засварын ажил, 23 байршилд 1719.3у/м төмөрбeтон гүүр, хоолойн байгууламж, их засварын ажил хийх юм байна.
Юун түрүүнд, Улаанбаатар-Дархан хүртэлх 200км замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх ажлыг энэ 4-р сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Мөн шинээр барих 2 эгнээ авто замын хөрөнгө оруулалтыг Eвропын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр шийдэх юм байна.
Энэ замын шинэчлэлтэй холбоотойгоор УБ-Дархан чиглэлийн замыг 04-р сарын 25-аас 11-р сарын 25 хүртэл хааж, түр зам гаргахаар болжээ. Ингэхдээ Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигчдыг Булган-Дашинчилэн-Лүнгийн замаар явуулахаар өөрчилсөн байна.
Харин ачаа тээврийн том авто машинуудыг вагон руу шилжүүлж, вагоныг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэж түр зам гаргасантай холбогдуулаад ямар нэгэн үнэ тарифийн өөрчлөлт оруулахгүй юм байна.
Түр зам гарсантай холбоотойгоор зам дагуух 27 обьeктыг буулгах, нүүлгэх шаардлага үүсч байгаа юм. Үүнд 1.5 сая доллар зарцуулах тооцоо гарчээ.