СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-09-18

Өнөөдөр болох онцлох үйл явдал

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

2018 оны 09 сарын 18

СЗХ-ны орон нутаг дахь төлөөллийг аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар, бүртгэл эрхэлсэн мэргэжилтнүүдийн оролцдог Хорооны бодлого, чиглэл, дунд хугацааны стратегийг танилцуулах уулзалт-зөвлөлгөөн болно.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойгоо угтан төлөвлөсөн ажлуудаас 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт, 21-нд Олон улсын эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордонд тус тус зохион байгуулагдана.

ХААИС-ийн Агроэкологийн сургууль өнөөдөр "Хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоольд балт зөгийг тоос хүртээгчээр ашиглах нь" үзүүлэн сургалтыг 61-ийн гарам дахь сургалтын талбайд зохион байгуулна.

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал 2018 оны 9 дүгээр сарын 18 ны өдөр 09:00 цагт Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно.

"ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" удирдах ажилтны сургалт зөвлөгөөн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдана

“Хятад, Монгол, Оросын Тинк Танк олон улсын форум 2018” 09 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 тоотод эхэлнэ. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Нээлттэй шинэчлэл /инноваци/ хамтын хөгжил” сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Цахим эрүүл мэнд-Цахим Монгол олон улсын зөвлөгөөн Корпорэйт зочид буудалд эхэлнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.