Монголын чөлөөт бөхийн спортын хөгжилд чамгүй хувь нэмрээ оруулсан дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нар Өвөрмонголын өөртөө засах орныхны урилгаар тус нутагт ажиллаж байгаа билээ. Өвөрмонголын эрэгтэй чөлөөт бөхийг хөгжүүлэх зорилготой гэрээ байгуулсан тэд өөр өөр хотод дасгалжуулагчийн албан хашиж буй. Тэгвэл дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарт Өвөрмонголын үзэмчин бөхийн алдарт аварга Д.Баярбаатар өөрийн хүүгээ шавиар оруулсан байна. Энэ талаар О.Пүрэвбаатар гавьяат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд “Өвөрмонголын Баярбаатар аварга хүүгээ шавиар өглөө” гэжээ.