Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №306 Madonna, ‘Like A Prayer’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №306 Madonna, ‘Like A Prayer’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Madonna, ‘Like A Prayer’

Бүх цаг үеийн шилдэг дуу жагсаалтад яалт ч байхгүй байр сууриа эзлэх ёстой уран бүтээлч бол алдарт дуучин Мадонна гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Тэрээр анх бүжгийн төрлөөр урлагийн гараагаа эхлүүлсэн гэдэг. 1983 онд өөрийн нэрээр нэрлэсэн анхны "Madonna" цомгоо гаргаснаас хойш "Попын хатан хаан" хэмээн цоллогдох хүртлээ өөрийн дуу болон түүний видео клипээрээ хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсаар ирсэн юм. 90-ээд оны секс билэг тэмдэг Мадонна анхны цомгоо гаргаснаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа хоёр дахь Like a Virgin цомгоо гаргасан нь дэлхий даяар бестселлер цомог болсон байна. Карьерийнхээ турш тэрээр 300 гаруй сая цомог борлуулж чадсан нь бүх цаг үеийн хамгийн олон хувь цомог борлуулсан эмэгтэй дуучин гэдэг үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтын гиннесийн номонд бүртгэгдсэн байдаг.  

‘Like A Prayer’

Дуучин Мадоннагийн дөрөв дэх бие даасан цомгийн нэрээр нэрлэгдсэн "Like a Prayer" дуу нь Америкийн Биллборд болон бусад улсын хит жагсаалтуудыг тэргүүлсэн дуу юм. Уг дууг 1989 онд Пепси кола компани телевизийн сурталчилгаандаа ашиглахын тулд дуучин Мадоннатай таван сая долларын гэрээ байгуулсан нь тухайн үедээ маш өндөр дүнтэй сурталчилгааны гэрээнд тооцогдож байсан юм. Энд нэгэн сонирхолтой түүх байдаг ба уг дууг болон дууны клипийг Итали улсад гаргахыг хориглосон байна. Тэр ч бүү хэл ромын пап хоёрдугаар Жон Паул дуучин Маддоннаг эсэргүүцэн мэдэгдэл хүртэл гаргаж байсан түүх бий. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. зочин

    Wow