СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-03-14

Х.Амгаланбаатар: Шинэчилсэн хуулиар хамтын маргаан үүсгэх боломжгүй болгож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо. Уг төслийг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 17 хуулийн төслийн хамт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байдаг.

 Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцсон талуудын байр суурийг бид сонслоо.

 

 

Х.Амгаланбаатар: шинэчилсэн хуулиар хамтын маргаан үүсгэх боломжгүй болгож байна

Монголын Үйлдвэрчний Эвлэл Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр багагүй шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тэд уг хуулийн төсөлд дордуулсан долоон өөрчлөлт байна гэж үзээд саналуудаа тусгасан байна.

Үйлдвэрчний эвлэлээс гадна энэ хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс бишгүй байлаа. Тэд ажил олгогч болоод хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллөөс шинэчилсэн найруулгад илүү цагийн тухай заалтад нарийвчлал хийх шаардлагатайг ч онцолж байсан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.