СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-14

Н.Наранбаатар: “Бүсгүйн зурвас” бол найруулагчийн шийдлээр бүтсэн жүжиг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” нэртэй жүжгийг Драмын театр шинэ бүтээлээрээ өлгийдөн авч, гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажилласан. Эх жүжгийн зохиол “Ярилцлага” нэртэй ч тайзан дээр амилахдаа “Бүсгүйн зурвас” болж өөрчлөгдөн, зохиолд байхгүй олон үзэгдэл, үйл явдал болон дүрүүд нэмэгдсэн гэж зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс мэдэгдлээ.

Найруулагч нийгэмд хэлэх гэсэн үгээ миний бичсэн үг мэтээр хэтэртлээ нэмсэн нь л шударга бус санагдлаа. Л.Өлзийтөгсийн зохиол гээд л зар сурталчилгаа яваад байх юм. Үнэндээ миний зохиол биш байна

Зохиолч, яруу найрагч . Эх зохиол дээрээ ийм хайрын, гэр бүлийн асуудлыг харуулсан үзэгдлүүд огт байхгүй л дээ. Найруулагч нийгэмд хэлэх гэсэн үгээ миний бичсэн үг мэтээр хэтэртлээ нэмсэн нь л шударга бус санагдлаа. Л.Өлзийтөгсийн зохиол гээд л зар сурталчилгаа яваад байх юм. Үнэндээ миний зохиол биш байна. Архай яг ч муу хүний дүр биш л дээ. “Улс төрч л бол хүний адаг” гэсэн улигт, түгээмэл санааны яг эсрэг бичсэн юм сан. Харин найруулагч түүнийг 100 хувь муу хүн болгож үзүүлж... ” гээд  зохиолынх нь нэрийг “Бүсгүйн зурвас” болгож өөрчилсөн нь ч таалагдаагүй гэдгээ ярьж, мөн энэ талаараа өөрийн фейсбүүк хуудастаа бичжээ.

Энэ талаар бид. Шекспирийн жүжгийн зохиол дээр сэдэвлэн өөрийн найруулгаараа жүжгээ дэглэн тавьдаг найруулагч нар дэлхий даяар байгаа. . Үзэгчид өөрсдөө “Ярилцлага” жүжгийнх нь зохиолыг уншаад яаж бүтээл болгосныг харьцуулаад үзэхгүй юу” хэмээв.

Кино хүртэл эх зохиолоосоо өөр байдаг шүү дээ. Тэрэн шиг л би Л.Өлзийтөгсийн жүжгийн зохиолд өөрийнхөө үзэл баримтал, юуг хэрхэн яаж үзэгчдэд харуулах вэ гэдгээ тусгасан. Хүн болгонд таалагдах албагүй

-Зохиолч маань жүжгээ тавихаасаа өмнө таны зохиолыг ийм болгосон шүү гэдгийг хянуулаагүй хэмээсэн байсан?

-Анх нөхрөөс нь буюу Г.Аюурзанаас зөвшөөрөл авч дараа нь өөртэй нь холбогдож, зохиолоор нь жүжиг тавихаар болсон талаараа хэлсэн. .

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс “Ярилцлага” жүжгээ 2003 онд бичиж, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номондоо хэвлүүлсэн байдаг учир уншигчид эх хувилбараар нь унших бүрэн боломжтой. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.