Малайзын Жохор мужид их хэмжээний хог хаягдлыг байгальд ил задгай хаяснаас болж хорт хий тархаж 500 гаруй иргэн, сургуулийн хүүхэд хорджээ. Сурагчид олноороо хордсоноос болж 110 гаруй сургуулийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Хорт хаягдлаас ялгарч байгаа хий болон голын усанд урсгаснаас ойр орчмын иргэдийн дотор муухайрах, дотор эвгүйцэх, бөөлжих зэргээр хордлогын шинж тэмдэг илэрчээ. Одоогоор 160 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Пасир Гудан аж үйлдвэрийн тосгоноос ялгарч буй хорт хий, бодис ямар төрлийнх болохыг хараахан тогтоогоогүй байгаа юм. Малайзын Боловсролын сайд Масзли Малик 43 сургуулийг хаах шийдвэрийг лхагва гарагт гаргасан бол өнөөдөр хоёр дахин олон сургуулийг хаах хэрэгтэй гэж үзжээ.
Энэ долоо хоногийн эхэнд хорт хаягдлыг задгай байгальд хаясан хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчлан саатуулаад байна. Тэд гэм буруутай нь нотлогдвол таван жил хүртэл хорих ял сонсно.
Эх сурвалж: www.theguardian.com