Америкийн Johnson & Johnson компанийн ариун цэврийн хуурай цацлагаас болж хорт хавдар туссан эмэгтэйн гомдлын дагуу Калифорнийн шүүхэд хэргийг хэлэлцлээ. Шүүх байгууллагаас эмэгтэйд 29 сая ам.доллар олгох шийдвэр гаргасан байна.
J&J-ы зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ. Гомдол гаргасан эмэгтэйн нотлох баримт алдаатай, хангалтгүй байсан гэж үзжээ.
Америкийн шүүх байгууллагад J&J-ы хуурай цацлагатай холбоотой 13,000 гаруй гомдол ирээд байгаа юм. Тус компани өөрийн үйлдвэрлэсэн цацлагыг эрүүл мэндэд аюулгүй, хорт хавдар үүсгэгч бодисгүй гэдгийг батлах олон тооны туршилт, судалгаа бий гэжээ.
Зарга үүсгэсэн Терри Лиавитт гэгч эмэгтэй Johnson-ын хүүхдийн цацлагыг 1960-1970-аад оны хооронд хэрэглэдэг байжээ. Үүнээс хойш хэдэн арван жилийн дараа буюу 2017 онд холбогч эдийн хавдартай гэж оношлогдсон юм. Өнгөрсөн нэгдүгээр сард эхэлж есөн долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурал нь тус компанийн цацлагатай холбоотойгоор энэ онд болох хэдэн арван шүүх хурлын эхнийх нь ажээ.
Эх сурвалж: www.reuters.com