СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-03-14

Англи хэлний багшаас тэрбумтан эмэгтэй болсон түүх...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

4 хүүхдийн ээж, эгэл жирийн Англи хэлний багш бүсгүй ОХУ-ын түүхэнд бичигдсэн 2 дахь тэрбумтан эмэгтэй болж чадлаа. Татьяна Бакалчук нь 1.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй интернет худалдааны Wildberries компаний CEO-гоор ажилладаг.

Түүний удирддаг Wildberries онлайн худалдааны сайт нь 15,000 нэр төрлийн брэндийг худалдаалдаг бөгөөд ОХУ, Беларус, Казакстан, Армени, Киргизстан зэрэг улсуудаас өдөрт нийт 2 сая орчим хүн тогтмол зочилдог байна. 2018 оны байдлаар тус компани өдөрт л 400,000 захиалгыг гүйцэтгэж байсны дотор хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, тоглоом, гэр ахуйн бараанууд байжээ.

. Тэрбээр компанийхаа цорын ганц хувь эзэмшигч нь ажээ.

Оросын түүхэнд тэрбумтан болж чадсан өөр ганц л эмэгтэй байдаг нь Москва хотын захирагчаар олон жил ажилласан Юрий Лужковын гэргий Элена Батурина билээ. 2010 онд нөхрийгөө ажлаа өгсний дараа Батурина нь охидынхоо хамтаар Орос улсыг орхин явсан төдийгүй, ОХУ дахь үл хөдлөх хөрөнгөө зарж, олсон мөнгөөрөө Европ болон АНУ-д зочид буудлууд худалдан авсан юм. Одоо тэрбээр Лондон хотод амьдардаг, хөрөнгө нь 1.2 тэрбум ам.доллараар үнэлэгддэг.

Тэгвэл. 1 сартай охиноо хараад гэртээ байхдаа, дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй эхчүүд дэлгүүр хэсэх, юм худалдаж авахад ямар төвөгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрсэн байна.

Улмаар энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор интернет худалдааны Wildberries сайтыг үүсгэн байгуулжээ. Түүний нөхөр Владислав нь мэдээллийн технологийн инженерийн ажлаасаа гарч, эхнэртэйгээ хамт бизнест нь хүчин зүтгэх болсон нь томоохон түлхэц болсон юм. Өдгөө тэдний үүсгэн байгуулсан Wildberries нь 18 тэрбум ам.доллараар үнэлэгддэг Оросын нийт интернет худалдааны зах зээлийн томоохон тоглогч болж чаджээ.

Орчуулагч: Д.Жаргалсайхан

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.