СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-03-14

"Момо"-оос болж амь насаа алдсан хүүхэд байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Сүүлийн өдрүүдэд нийгмийн харилцааны орчинд хэн бүхний дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх болсон "Момо челленж" гэгчийн тухай мэдээллийг баттай бус шар хэвлэлүүдийн мэдээллээр, аль эсвэл хэн нэгний комментоор шейрлэх нь түгээмэл байна.

Тэр ч байтугай манай улсын цагдаагийн байгууллагын ажилтан "Момо челленж" гэх зүйл интернэт орчинд тархаж буй нь үнэн бөгөөд үүнээс үүдэн амь насаа алдсан хүүхдийн тоо гадаадын улс орнуудад нэмэгдэж байна гэж ярьсан. 

Цахим орчинд хүмүүс маш их ярьж, шейрлеж байгаа Momo challenge гээч нь хүмүүсийн ам дамжин ярьж, өөрсдөө viral буюу онлайн хит болгож буй зохисгүй үйлдэл юм

. "Daily Mail", "Mail Online" зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, нэг ёсондоо шар хэвлэлүүд бөгөөд түүнд бичигдсэн мэдээллүүд буруу ташаа, ам дамжсан цуурхал, аль эсвэл Hoax буюу зохиомол байх нь түгээмэл.

Баталгаат эх сурвалжууд гэж болох ажээ.

Уг бүтээл болон компани нь хүмүүсийн ам дамжин тархаагаад буй “Momo challenge” гээчтэй ямар ч холбоогүй. Youtube дээр хэдэн зуун мянган видео явж байдгийг та бүхэн мэднэ. Учир нь хэн ч, ямар ч хүн өөрөө видео оруулах боломжтой платформ учраас Youtube дээр зохиомол буюу hoax мэдээллүүд их байдаг.

Ам дамжин яригдсаар бодит мэт санагдах болсон түүхүүдийг “urban legend” хэмээн нэрийддэг ба Momo Challenge-г ч энэ төрөлд мэргэжилтнүүд багтааж байна.

Хамгийн гол нь хүүхэд гэдэг өөрөө маш сониуч учраас онлайнаар хит болж буй, хүмүүсийн маш идэвхтэй түгээж байгаа зүйлийг болохгүй гээд байх тусам нь улам сонирхдог гэм бий. Мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдийг дээрх видеонууд, эх сурвалжгүй шар мэдээнүүдийг улам бүр тархаахын оронд үр хүүхдийнхээ юу үзэж байгаа, цагийг хэрхэн өнгөрүүлж байгаад нь илүү анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Мөн ухаалаг утаснаас youtube контентыг үзэхэд нь хяналт тавих, энэ бол хуурамч зүйл шүү гэдгийг нь зөв зүйтэй байдлаар таниулан ойлгуулах нь чухал гэжээ.

Эцэст нь дүгнээд хэлэхэд та бидэнд хэдэн жилийн өмнөөс л фейсбүүк чатаар ирээд байдаг байсан “үүнийг цааш нь хамгийн дотны 100 хүндээ илгээхгүй бол тэр чинь үхнэ, энэ чинь өвдөнө” гээд байдаг гинжин захианы нэг хэлбэр болох "Момо" гэх зүйлийг аль болох үл тоох, анхаарлын төвд аваачихгүй байх, түүний хуурамч байдлыг тайлбарлан таниулах хэрэгтэй юм.

Орчуулагч: Д.Жаргалсайхан 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.