СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн "балгийг" ШУА-ийн эрдэмтэд засна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ШУА-ийн статусын хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг, Хүрээлэнгүүдийн бүтэцтэй холбоотой Засгийн газрын 27, 68 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулагдсаныг танилцуулж, хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллахыг үүрэг болгосны дагуу ШУА-ийн гишүүн Д.Цэвээндорж, Ч.Доржсүрэн, Ч.Дугаржав, О.Төмөртогоо нар 2019 оны 03-р сарын 12-ны өдөр ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй уулзжээ.

Уулзалтын үеэр, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 295 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын холбогдох заалтуудыг үндэс болгон Засгийн газрын 27 дугаар тогтоолоор механикаар нэгтгэн одоо нэгдсэн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэнгүүдийн өнөөгийн хүний нөөц, материаллаг бааз дээр тулгуурлан өмнө нь тодорхой шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан Ботаникийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Геологийн хүрээлэнгүүдийг ШУА-ийн харьяанд дахин сэргээн байгуулах талаар эрдэмтэн судлаачид, хамт олны зүгээс боловсруулсан үндэслэлийг гарын үсэг хийгээд гадаадын зарим байгууллага, судлаачдаас ирүүлсэн захидлуудын хамт ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд гардуулан өгсөн байна.

Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 27, 68 дугаар тогтоолыг баталж, ШУА-ийн хүрээлэнгүүдийг нэгтгэх, татан буулгах ажлыг эхлүүлсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.