НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 17-ны ням гарагт явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байх ажээ. НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны супер шагнал 50 сая төгрөг байсан юм.