СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-14

Автобусны хяналтын камерт 1 тэрбум 436 сая төгрөг зарцуулсан ч 80 хувь нь ажилладаггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

Нийслэлийн хэмжээнд авто бусанд үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тодруулбал, 2016 онд 516, 2017 онд 639, 2018 онд 645 халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Цаашид ч өсөх хандлагатай байгаагийн дээр огт илэрдэггүй гэнэ. Үүний шалтгаан нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобусны хяналтын камер ажиллагаагүй болсон, эвдрэл гэмтэлтэй байдгаас хэрэг илрүүлэхэд хүндрэл учруулдаг байна. . Түүнчлэн тэрбээр “Хяналтын камерын засвар үйлчилгээг бүрэн хариуцдаг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа маш хангалтгүй байна. Дээрээс нь санаатай, санаандгүй хяналтын камер эвдэж, гэмтээж байгаа хүмүүст хууль, журмынх нь дагуу хариуцлага тооцно. Ирэх саруудад том оврын автобуснуудад гэнэтийн шалгалт оруулна. Автобус компаниуд жолооч нараа хамгаалж, толгойг нь илдэг. Жолооч нар 500-1000 төгрөг аваад байгаа шүү дээ. Энэ бол хууль зөрчиж байгаа хэрэг. Мөн “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ. Төсөв мөнгөө хэрхэн зарцуулж байгааг нь тодруулна” гэлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран нийтийн тээвэр дэх халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр санал солилцсон зөвлөгөөний үеэр дээрх асуудлыг ярьсан юм. Тус зөвлөгөө өнгөрсөн жилийн өдийд бас болж байв. “Цагдаагийн байгууллага камерын бичлэгийг түргэн шуурхай авч чадвал гэмт хэрэгтнийг хурдан илрүүлэх боломжтой” гэдэг зүйлийг мөн л ярьж, гарц шийдлийг нь тодорхойлж байсан санагдана. Гэвч бүтэн жилийн дараа энэ байдал засагдаагүйн дээр бүр даамжрах шинж рүүгээ оржээ.

. Тиймээс автобусанд үйлдэгдсэн халаасны хуулгай жилээс жилд даамжирч, бүр илэрдэггүй байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Гэмт хэргийн 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Гар утсаа алдах явдал хоногт доод тал нь арав орчим бүртгэгддэг. Тиймээс бид автобус компаниудын камерын хяналтыг сайжруулах нь зөв гэж үзэж байгаа. Ганцхан автобусны камер гэхээсээ илүү замуу дагуу байрладаг камерын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Мөн нэгдүгээр эгнээний автобусны хяналтын камерын зарим бичлэгүүд эвдэрсэн тохиолдол гарсан.

Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дээр 40 хяналтын камер ажилладаг. Тэр камерууд эвдэрдэг, гацдаг. Үүнийг шийдэхийн тулд 110 сая төгрөгийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаргасан. Ингээд эвдрэл, гэмтэлтэй камеруудыг засуулсан. учраас дүн шинжилгээ хийж тодорхой үр дүнд хүрэхүйц арга хэмжээ зохион байгуулж ажиллах хэрэгтэй байна. Бид алийн болгон ийм байдалтай явах вэ. Цаана нь иргэд хохирч байна. Зөрчлийн тухай хуульд “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх заалтыг биелүүлээгүй бол аж ахуйн нэгж байгууллагыг хоёр сая төгрөгөөр торгоно” гээд заачихсан. Бид шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Хэрэв мөрдөхгүй бол арга хэмжээ авна. Аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй байна” гэсэн юм.

Энхтайваны өргөн чөлөөний зам дээр 40 хяналтын камер ажилладаг. Тэр камерууд эвдэрдэг, гацдаг. Үүнийг шийдэхийн тулд 110 сая төгрөгийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаргасан. Ингээд эвдрэл, гэмтэлтэй камеруудыг засуулсан. Халаасны хулгайн гэмт хэрэг жил ирэх тусам 18-19 хувиар өсч байгаа учраас дүн шинжилгээ хийж тодорхой үр дүнд хүрэхүйц арга хэмжээ зохион байгуулж ажиллах хэрэгтэй байна. Бид алийн болгон ийм байдалтай явах вэ. Цаана нь иргэд .хохирч байна гэв

Автобусанд байрладаг хяналтын камерын үйл ажиллагааг хариуцдаг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа маш хангалтгүй байгаа нь юутай холбоотой байдаг талаар тус байгууллагын Тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэнээс тодруулахад “Бид 2015 онд 1173 тээврийн хэрэгсэлд хяналтын камер суурилуулсан. Одоо 1236 болж өссөн. Анхны төхөөрөмж нь хатуу дискээр ажилладаг байсан. Энэ диск эвдэрсэн бол засварлах боломжгүй, хөрөнгө их зарцуулдаг учраас SD дискээр сайжруулсан. Камертай холбоотой хөрөнгө гэвэл анх төсөл эхлэхэд нэг тэрбум 40 сая төгрөгөөр хийгдсэн.

Хоёрдугаар шатанд . Өнгөрсөн хугацаанд үр дүн муутай ажиллаж байгаа. Шалтаан нь эвдрэл, гэмтэл их байдагтай холбоотой. Хяналтын камертай холбоотой дуудлага маш их ирдэг. Камер салгадаг, ажиллагаагүй болгодог асуудал байсаар ирсэн. Ажиллагаагүй болох зургаан төрлийн шалтгаан байна. Бидний тавьсан гал хамгаалагчийг шатсан гал хамгаалагчаар сольж тавьдаг. Хоёрдугаарт, тэжээлийн оролтыг хүчээр буруу холбодог. Кабелийг нь тасалдаг, шингэн зүйл асгах зэрэг зөрчлүүд их гардаг. Хатуу дискийг нь эвдэрхий дискээр сольчихдог. Гаднаасаа ямар ч асуудалгүй юм шиг задлаад үзэхээр эвдэрчихсэн байдаг” гэдэг хариулт өгсөн юм.

Энэ мэтчилэн байна. Мөн жолоочид иргэдээс 500-1000 төгрөг бэлнээр авдаг ч үүн дээр нь хяналт тавьдаггүй шалтгааныг Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн хяналтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодруулахад “Үүнд иргэдийн үүрэг хангалтгүй байна. Картаа уншуулаад үйлчлүүлэх ёстой байтал жолоочид бэлэн мөнгө өгдөг. Жолооч нар ч цааргалахгүйгээр бэлэн мөнгө аваад байна. Жолооч тухайн хүнээс нэг л удаа мөнгө авсан бол Зөрчлийн хуулийн дагуу 25 мянган төгрөгөөр торгуулах журамтай. Дээрээс нь автобусанд шалгагч нар ажиллаж байгаа. Тэд жолоочид болон зорчигчдод хяналт тавих учиртай. Ер нь аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй байна. Бас нэг бэрхшээл бол “U-money” цэнэглэх цэг 540 орчим байгаа. Энэ цэгүүдийн байршил нь хотын төв рүү байдаг. Хотын захыг хэсгүүдэд байдаггүй. Өглөөний оргил цагаар эдгээр цэгүүд ажиллахгүй байх зөрчил их байна” гэсэн юм. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.