З.Сувд
Өчигдөр буюу Гуравдугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрсөн эгчийгээ шунахай сэдлээр найзтайгаа хамтран хоолойг нь боож амийг нь бүрэлгэчихээд галдан шатаасан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал боллоо.
Эл хэрэг өнгөрсөн оны Дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхонд болсон бөгөөд 27 настай эмэгтэй амиа алдсан юм. Шүүгдэгч 19 настай Д.Батхуяг,О.Энхбаяр нарыг бүлэглэн санаатайгаар хүний амь онц хэрцгий аргаар хөнөөсөн. Гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд орон гэрийг нь галдан шатаасан, уг тавьсан гал нь олон айлд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.2, 10.1-2.4, 10.1-2.5, 10.1-2.11 зэрэг зүйл ангид буруутган шүүлээ. Шүүх бүрэлдэхүүнийг шүүгч С.Өсөхбаяр ахалж, улсын яллагчаар Ч.Алтансүх шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Д.Батсүх , Б.Чулуунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Түвшинтулга нар оролцлоо. Нийт 13 хохирогчтой шүүх хурал 6 цаг үргэлжилсний эцэст шүүгдэгчдийг бүх насаар нь хорих шийдвэр гарав.