Хотын шинэхэн дарга С.Амарсайхан ажлаа аваад 14 хонож байна. Тэрээр энэ хугацаанд олны таашаалд нийцсэн хэд хэдэн санаачилга, захирамж гаргаад байна. Тухайлбал, өнөө жил нийслэл хотын 380 жилийн ойг тэмдэглэж, түүнд зориулж 2,5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байсныг болиулсан билээ.
Ингэхдээ “Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тэмдэглэхдээ төсвийн хөрөнгө үрсэн элдэв найр наадам, шаардлагагүй арга хэмжээ төдий биш иргэдэд үлдэцтэй бүтээлч ажлыг хэрэгжүүлнэ” гэж онцолсон юм.
Тэгвэл энэ удаа алив баяр наадмуудыг архигүй тэмдэглэх санал гаргажээ. Харин түүний эдгээр саналууд олон нийтийн дэмжлэгийг авч, сайшаагдаж байгаа нь гарцаагүй биз ээ.