Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд дөрвөн ихэр хурга мэндэлжээ. Цэцэрлэг сумын 1-р багийн залуу малчин Т.Доржжүгдэрийн хар халзан хонь өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр 4 ихэр хурга гаргажээ. Уг хонь гурав дахь жилдээ төллөж байгаа бөгөөд анхны жилээ гурван ихэр, өнгөрсөн жил гурван ихэр энэ жил дөрвөн ихэр хурга гаргаж нийт 11 толгой болжээ.
Т.Доржжүгдэр нь залуу малчин бөгөөд энэ хавар 4 ихэр төл хүлээн авч мал сүргээ өсөх нь гэж бэлгэшээж байгаа аж. Түүний аав н.Түвдэндорж нь Завхан аймгийн Баянтэс сумын харъяат олон жил мал маллаж байгаа аймгийн аварга малчин хүн юм гэдгийг Цэцэрлэг сумын 1-р багийн Засаг дарга Ц.Даваацэрэн хэлж байлаа.
Эх сурвалж: Khuvsguliinungu.mn