СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япончууд тэтгэвэрт гарсан иргэдээ хэрхэн аз жаргалтай байлгадаг вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Япон улсын иргэд дэлхийд хамгийн өндөр насалдгаараа алдартай. Тэтгэвэрт гарсан иргэд эрүүл, аз жаргалтай амьдарч урт наслахад эрх баригчдын зүгээс зохих ёсны тусламж дэмжлэг үзүүлдэг байна.

Японы тэтгэвэрт гарсан иргэд эрүүл бас хөгжилтэй харагддаг. Ингэж өтлөхийн тулд юу ч хийлгүй гэртээ суухын оронд тэд хоёр дахь амьдралаа төлөвлөгөөний дагуу эхлүүлдэг. Насандаа тохирсон шинэ ажил хийх, орон байраа сэлгэх, бусадтай харилцаа холбоо тогтооход илүү нээлттэй болдог аж.

 

 

Мөн бусдад тусалснаар илүү эрч хүчтэй, аз жаргалтай болдог гэж сайн дурын ажил хийдэг тэтгэврийн насныхан ярьжээ.

Токио хотын захиргаа тэтгэвэрт гарсан иргэдэд зориулсан ажлын байруудыг бий болгожээ. Тухайлбал хүүхдийн цэцэрлэгт л гэхэд ахмадуудад зориулсан цагийн ажлын байр байдаг. Мөн тэтгэвэрт гарсан иргэдэд зориулсан орон сууц, байгууламжуудыг ихээр барих болжээ.

Токиогийн их сургуулийн профессор Хироко Акиямагийн хэлснээр Японы ахмадууд тэтгэвэрт гараад байр сууриа алдахаас эмээдэг тул аль болох идэвхтэй амьдарч нийгэмд байр сууриа эзэлсэн хэвээр үлдэхийг хүсдэг байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.