СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-13

Ц.Элбэгдоржийг "Цензургүй яриа"-нд оруулахгүй гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Өчигдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хаягаараа жиргэж "Цензургүйд оролцгүй хоёр жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, цаг сунгаад өчигдрийнх шиг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очно" гэжээ.

Харин "Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Мөнхбаясгалан өнөөдөр мөн л цахим орчинд хариулт өгсөн байна. 

Тэрбээр "Үзэгчид таныг 30 жил "хошгируулсан" гээд дургүй байна шүү. Харин та "3 сая инээд" шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой" гэж хариулжээ.

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн "удирдлагууд" нь Ц.Элбэгдоржийг уг нэвтрүүлэгт оролцуулахыг "зөвшөөрөөгүй" бололтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.