Монгол улсад өнгөрсөн сарын байдлаар ХДХВ/ДОХ-оор халдварласан 270 хүн амьдарч байгааг Үндэсний Статистикийн газраас мэдээлжээ. Эдгээр иргэдийн 99 хувь нь бэлгийн замаар уг өвчнийг халдварласан байна. ДОХ-ын халдвар авсан хүмүүс 20-44 насны залуучууд байгааг оноцолжээ. Манай улсад 1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол илэрч байсан юм.
Үндэсний Статистикийн газрын өгсөн мэдээллээр жилээс жилд халдварт өвчний тохиолдож нэмэгдэж байна. Тухайлбал энэ оны эхний хоёр сарын байдлаар халдварт өвчний 6,600 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9,8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: www.xinhuanet.com