СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: 1000 инженер бэлтгэх Коосэн хөтөлбөрийн сүүлийн элсэлтийг ирэх дөрөвдүгээр сард зарлана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

 

БСШУСЯ Япон улсын Засгийн газартай хамтран тус улсад 10 жилийн хугацаанд . Уг хөтөлбөрийн хүрээнд инженерийн чиглэлээр суралцаж буй нэгдүгээр курсийн оюутан, залуус япон улсын Коосэн коллежид онол, практик хосолсон технологийн сургуульд нарийн мэргэжлээр суралцан их орондоо ирэн үргэлжлүүлэн сургуулиа нэг жил суралцан бакалаврын боловсролтой мэргэшсэн оюутан төгсөх юм.

Япон болон Монгол улсад механик, барилга, цахилгаан, биохими зэрэг инженерийн чиглэлээр 5 жилийн турш суралцсан 150 гаруй залуу боловсон хүчин энэ жилээс эхлэн Монголдоо ажиллахад бэлэн болоод байна

Дараагийн хөтөлбөр нь Японы 10 их дээд сургуульд бакалавраар суралцсанаар монгол-японы хос инженерийн дипломтой төгсөнө. Мөн төслийн хүрээнд МУИС, ШУТИС багш боловсон хүчнийг олон улсын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхээр зорилгоор зэргийн бус судалгаагаар япон улсад суралцуулж байгаа юм.

Уг төслийн хүрээнд энэ тав дахь өдөр 476 дахь оюутан залуус буюу 98 оюутан япон улс руу суралцах батламжаа гардан явахад бэлэн болсон байна. Энэхүү төслийн хүрээнд суралцсан оюутан, залуус Монголдоо ирээд таван жил тогтвортой ажилласан тохиолдолд зээлээр суралцсан төлбөр нь тэтгэлэг болох юм. .

. Тэднийг ажлын байрт зуучлах “1000 инженер-ажлын байр” өдөрлөг ирэх сарын 9-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ жилийн хувьд коллежийн хөтөлбөрт хамрагдах оюутан, залуусын сүүлийн элсэлтийг энэ оны дөрөвдүгээр сард 21 аймаг, нийслэл даяар урьдчилан зарлаж, тавдугаар сард урьдчилан шалгалтыг зохион байгуулах юм.

Уг урьдчилсан шалгалтаас 50 оноогоос дээш оноо авсан болон ЭЕШ-ын математик, физикийн шалгалтандаа 650 дээш оноо авсан тохиолдолд уг хөтөлбөрт тэнцэх боломжтой. Шалгарсан оюутан залуусаас япон хэлний мэдлэг шаардахгүй бөгөөд Монголд суралцаж буй хугацаандаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой гэнэ.

Уг хөтөлбөрийн хүрээнд .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.