Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-г үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны Ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан зуны эхэн сард буюу тавдугаар сарын 5-нд зохиогдоно. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор товлогдсон энэхүү уралдаан их нас, соёолон, эрлийз дээд гэсэн гурван насны ангиллаар явагдана.
ММСУХ-г үүсгэн байгуулж, хөрөнгө мөнгө, цаг заваа зориулж, адууг үнэд оруулан, уяачдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн хэмээн монголын морин спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж, тус холбоо 20 жилийн ойгоороо дээд шагнал "Молор эрдэнэ" одонгоороо Г.Пунцагбалжир агсныг нэхэн шагнаж байсан бол 2019 он гарсаар зохиогдож буй анхны, томоохон уралдааныг түүний нэрэмжит болгон зохион байгуулж байгаа нь энэ ажээ.
Эх сурвалж: todmagnai.mn