"Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайд гарсан осол дээр ажилласан уурхайчдыг Шадар сайд өнөөдөр /2019-03-13/ хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр осол дээр ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулахаар Ерөнхийлөгчтэй ярьсан. Анкет оруулаад ирвэл бүгдийг нь дэмжихэд бэлэн байна гэсэн гэж Шадар сайд Ө.Энхтүвүшин ярьжээ.
Түүний араас аврагчдын төлөөлөл үг хэлсэн байна.
"Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч Ж.Баяртогтох "Архангай аймгийн Өгий нуур суман дээр гүний шумбалтын сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Энэ бол жишээ. Цаашид гамшиг осол хэлж ирэхгүй учраас төр засаг онцгой байдлын аврагчдын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллавал их баярлана" гэж хэлжээ.
Энэ үйл явдлын LIVE өнөөдрийн цахим орчинд трэнд боллоо