СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-13

ШУУД: Шагналаас илүү ослын үед хэрэгтэй багаж хэрэгсэл авч өгөхийг аврагчид хүслээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

"Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайд гарсан осол дээр ажилласан аврагчдыг Шадар сайд хүлээн авч уулзлаа

"Эко алтан Заамар" ХХК-ийн осол болсон уурхай дээр онцгой байдлын 36 алба хаагч ажиллажээ. Тэдний тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ.

Авран хаагчид шагнал хүсэхээс илүүтэй иймэрхүү ослын үед ажиллах иж бүрэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авч өгөхийг төр засгаасаа хүсэж байна

Заамарын уурхайд ажиллаад ирсэн аврагчдын зүгээс онцгой нөхцөлд ажиллах багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл маш дутмаг байдгийг хэллээ.

Энэ үеэр "Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч Ж.Баяртогтох "Архангай аймгийн Өгий нуур суман дээр гүний шумбалтын сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Энэ бол жишээ. Цаашид гамшиг осол хэлж ирэхгүй учраас төр засаг онцгой байдлын аврагчдын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллавал их баярлана" гэж хэллээ. Энэ бүхнийг шийдэж өгвөл цаашид аврах, эрэн хайх ажиллагаа сайжирч, аюулгүй байдалд ч хангагдана гэж аврагчид үзэж байгаа аж.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлэхээ илэрхийллээ.

Товчилсон бичлэгийг үзнэ үү

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.