СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудад оюутан элсүүлэхэд авлига авдаг байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

АНУ-ын их дээд сургуулиуд, коллежууд чанар стандарт, сургалтын хөтөлбөрөөрөө дэлхийд тэргүүлэх байр сууринд бичигддэг. Холбооны эрх баригчид эдгээр нэр хүндтэй, томоохон сургуулиудад зуучилж их хэмжээний авлига авсан хэрэгт холбоотой 50 орчим алдартныг буруутгаад байна.

Тухайлбал жүжигчин Фэличити Хафмэн, Лори Лафлин нарыг холбооны шүүхийн өмнө буруутгагдлаа.

 

 

Чинээлэг эцэг эхчүүд хүүхдүүдээ алдартай коллеж, нэр хүндтэй их сургуульд оруулахын тулд дасгалжуулагчдад хахууль өгч хуурамч шалгалтын материал бүрдүүлэн элсэхэд нь тусалдаг байжээ.

Edge College & Career Network компанийн захирал 58 настай Уильям Рик Сингер их дээд сургуульд зуучлахдаа хүүхэд нэг бүрийн эцэг эхээс 100,000-2,5 сая ам.доллар хүртэл мөнгө авдаг байжээ.

 

Уильям Рик Сингер

Лос Анжелес дахь холбооны шүүхийн танхимд хэрэгтний суудалд сууж буй хүмүүсийн дунд “Desperate Housewives” телевизийн цувралаараа алдартай Феличити Хафмэнаас гадна түүний нөхөр жүжигчин Уильям Мэси, Лафлины нөхөр загвар зохион бүтээгч Моссимо Гианулли нар байсан юм.

Иелийн их сургуулийн дасгалжуулагч байсан Рудольф 24 жилийн турш эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийг дасгалжуулах хугацаандаа Сингерээс 400,000 ам.долларын авилга авчээ.

 

 

Америкийн томоохон их дээд сургууль, коллежууд холбооны прокуроруудтай хамтран хэргийг үргэлжүүлэн шалгаж байна. Прокуроруудын мэдэгдсэнээр 2011 оноос хойш Техасын их сургууль, Жоржтауны их сургууль, Вэйк Форест их сургууль, Калифорнийн их сургуулиудад ийм аргаар оюутнууд элсүүлж эхэлжээ.

 

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.