СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Турк улсад амиа алдсан эмэгтэйн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь нууцалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Турк улсад ажиллаж, амьдарч байсан Л гэх монгол эмэгтэй хамтран амьдрагчдаа буудуулж амиа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 8-нд гарчээ. Энэ талаар Монгол улсын ГХЯ-ныхнаас өчигдөр “Туркт монгол эмэгтэй алдсан хэрэг гарсан. Өнөөдөр хохирогчийн ээжтэй нь холбогдлоо. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт сэтгүүлчдэд өгсөн юм.

Туркийн хууль, хяналтын байгууллагын хэргийг нарийвчлан шалгаж буй бөгөөд сэжигтэн залууг цагдан хориод байгаа аж. Турк дэх манай дипломат төлөөлөгчийн газрынхан тус улсын хууль, хяналтын байгууллагынхантай хамтран ажиллаж, талийгаачийн ар гэрийнхнийг тус улсад очиход мөрдөн шалгаж буй цагдаагийнхантай уулзуулах зэрэг ажлыг зохион байгуулж буй гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.